UNDER CONSTRUCTION..........


ZASVAR HIIGDEJ BAINA.

/zagvaraa uurchilj baigaad hamag yumaa budliantuulchihlaa/ zarim yumnuud n alga bolchloo. mmmmm

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Тэнгэр шиг бай

/О.Дашбалбар агсны шүлгээс/

Хүний сайн муу зөвхөн хийж байгаа үйлээсээ ч биш,
хүсч байгаа зүйлээсээ мөн танигддаг.

Демокрит

Watch your thoughts

they become Words

Watch your Words

they become Actions

Watch your Actions

they become Habits

Watch your Habits

they become Character

Watch your Character

For it becomes your



DESTINY



Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

"Ухаантай хүн өөрийн ухааныг ашигладаг.
Бүр
их ухаантай хүн бусдын ухааныг ашигладаг."
Бернард Шоу


Компьютерийн загалмайлсан эцэг Майкрософтын босс Билл Гейтс, автомашины загалмайлсан эцэг Фордын босс Генри Форд хоёрт нэгэн адил зүйл байдаг. Тэр хоёр хоёул их сургуулийн дипломгүй гэдэг.

Нэгэн удаа ноён Фордоос сэтгүүлч нар та их сургууль ч төгсөөгүй байж яаж ийм алдартай машинууд бүтээж байнаа гэхэд надад бүхэл бүтэн профессоруудын баг байхад би сурч яах билээ хэмээсэн гэдэг. Харин Билл Гейтс Майкрософтынхоо ажлыг өгснийхөө дараа 2007 оны 6 сарын 7-ны өдөр буюу Харвардад элссэнээсээ хойш 30 жилийн дараа дипломоо гардаж авсан байдаг. Сурах хэрэг байнуу? залуусаа. Хэхэ суралцахгүйгээр ийм амжилтанд хүрдэг бол ямар гоё вэ.




Олсон бодын үнэ цэнэ нь
Хаясан богын үнэ цэнээр хэмжигдэнэ


Харуулд зогссон хаан


Наполеон шөнө харуулуудаа шалгаж яваад нэгэн цэрэг унтаж байгаатай таарчээ. Цэргийн хатуу хууль ёсоор бусдыгаа аюулд унаган, амгалан нойрсож буй тэр цэргийг даруй буудан хороох ёстой байж. Гэтэл Наполеон арай өөрөөр шийджээ. Тэр унтаж буй цэргийн бууг мөрнөөс нь сэмээрхэн аваад өөрөө харуулын байранд зогссон байна. Хэсэг хугацааны дараа харуулаа эргэж явсан цэргийн дарга харуул нь унтаж, харин хаан нь харуулд зогсож байхыг хараад цус харвах шахжээ. Энэ бодит түүх Наполеоны нэр хүндийг цэргүүдийн дунд өсгөж, бурхан мэт шүтэгдэхэд нь нөлөөлсөн гэдэг. Цэргүүд “Тэр биднийг ингэж хайрлаж байхад түүний төлөө амиа өгөхдөө баяртай байх болно” гэж ярилцдаг болсон гэнэ. Нэг цэргийг өршөөснөөр мянган цэргийн итгэлийг олсон гэдэг. Манай боссууд бодмоор л түүх байгаа биз?



Боломжгүй гэсэн үг миний толь бичигт байхгүй.

Наполеон Бонапарт




Subscribe to: Posts (Atom)